Барилга угсралтын төслүүд
Аж үйлдвэрийн байгууламж, худалдааны барилга болон дэд бүтцийг аюулгүй байдлыг чанд мөрдөн хугацаанд нь хүлээлгэн өгнө.
Аж үйлдвэр, худалдааны захиалагчдад зориулсан барилга угсралт, материал нийлүүлэлт, цахилгаан ба цахилгаан дамжуулах шугамын цогц шийдлүүд.
Манай компани нь барилга угсралтын салбарт иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага бөгөөд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
-Барилга угсралт, засвар, өргөтгөл, шинэчлэлийн бүх төрлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэнэ.
-Барилгын материалын нийлүүлэлт, түүний дотор чанар, стандартын шаардлага хангасан дотоод болон импортын бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлнэ.
-Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, монтажийн ажил, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалтыг иж бүрнээр гүйцэтгэнэ.
-Инженерийн шугам сүлжээ (цахилгаан, холбоо, дулаан, усан хангамж, ариутгах татуурга)-ийн зураг төсөл, угсралт, туршилт, тохируулгын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Мөн барилга угсралтын ажилд орчин үеийн технологи, дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан хугацаанд нь, стандартын дагуу гүйцэтгэхийг эрхэм зорилгоо болгосон.
Аж үйлдвэрийн байгууламж, худалдааны барилга болон дэд бүтцийг аюулгүй байдлыг чанд мөрдөн хугацаанд нь хүлээлгэн өгнө.
Цахилгаан болон сантехникийн материалын худалдан авалт, ложистикийг өргөн хүрээ болон төслийн хэмжээнд зохион байгуулна.
Дэд станц, дамжуулах шугам, үйлдвэрийн цахилгааны системийн угсралтыг мэргэжлийн баг хийж гүйцэтгэнэ.